Мягмар гарагт Канадын дипломат асан Майкл Ковригийг БНХАУ-д баривчилсан байна. “Huawei” компанийн өндөр албан тушаалтныг Канадад баривчилсан явдлыг БНХАУ-ын тал эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Бельгид байрладаг Олон улсын хямралын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр, Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн газрын ахлах зөвлөх М.Ковригийг БНХАУ-д баривчилсан ажээ. Баривчилгаа хэзээ болсон хийгээд Канадын дипломат асныг яагаад