УИХ-ын гишүүд гадаадад казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдсон гишүүд тайлбар өгөв. Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон УИХ-ын дарга Ш.Занданшатарыг дагалдан явсан Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүд Сидней хотын нэгэн казингоор орсноо хүлээсэн ч тоглоогүй хэмээн мэдэгдлээ. Тэдэнтэй хамт УИХ-ын ахмад гишүүдийн нэг