Энэ оны төсвийн орлогыг 7.16 их наяд, зарлага нь 7.64 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Харин оны эцэст төсвийн алдагдлыг 479.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар тооцсон. Гэтэл эхний найман сарын байдлаар улсын төсөв 769.2 тэрбум төгрөгөөр тасарч, оны эцэст алдагдал нэг их наядад хүрэхээр байгаа юм.