Баянхонгор аймгийн Галуут сум таван эрдэнэт мал сүргийнхээ тоогоор аймагтаа толгой цохидог сумдын нэг. Тус суманд цагийн хатууг баатарлаг хөдөлмөрөөрөө даван туулдаг ажилсаг, хөдөлмөрч малчин олон. Өнгөрсөн өвлийн цагийн хатууг ажиралгүй даван туулж их цасан хайлмагтах урин хавартай золгосон нь бахдууштай. Өнөө жилийн дэлгэр сайхан зуны долоон сарын дунд үеэс түүхэн