Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, дөрвөн ихрийн аав цагдаагийн дэслэгч М.Баттулга нар Хууль сахиулахын их сургуулийн магистрт элсэн суралцахаар болов. Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 4-нд Хууль сахиулах их сургууль (HСИС)-ийн захирал профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдний гэрт зочилж, магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйл гардуулан өгөх болжээ.