Улсын Их Хурлын дарга З.Энхболд Итали, Монголын бизнесийн холбооны тэргүүн Арманда Бранчиниг өнөөдөр /2013.10.16/ хүлээн авч уулзлаа. Итали Улсын томоохон компаниуд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг ноён Арманда Бранчини илэрхийлэв. Тэрээр “Бид дээд зэргийн чанарыг эрхэмлэдэг хүмүүс. Энэ чанар зөвхөн Монгол Улсад л байна. Монголын