АНУ-ын Лос-Анжелес хотын “LA Forum” спортын ордонд чөлөөт бөхийн шилдэг найман баг оролцсон дэлхийн цомын ээлжит тэмцээн хоёр хоног үргэлжлэн өндөрлөлөө. Шигшээ барилдаанд Иран ОХУ-ыг 5:3-аар хожин дэлхийн цомыг тав дахь удаагаа дараалан хүртэв. Хүрэл цомыг талбайн эзэн АНУ-ыг хожсон Гүржийн баг хүртсэн бөгөөд манай бөхчүүд зургадугаар байрт орсон билээ. Иран-ОХУ-5:3. 57