Иордан улсын нийслэл Амман хотын захын дүүрэгт байрладаг тагнуулын газрын байр руу халдсаны улмаас таван хүн амь үрэгджээ.   Уг халдлага тус улсын Тагнуулын газрын нэгэн салбарт даваа гарагийн өглөө болсон байна. Тус салбарын байр Амман хотоос хойд зүгт 20 орчим км зайтай орших Палестины дүрвэгсдийн хуаранд байрладаг аж. Иорданийн засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, уг террорист халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн