Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням, ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэл нарын гурван хүнийг өнгөрсөн лхагва гаригт ажил тарах үеэр баривчилжээ.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд 2,4 тэрбум төгрөгийн асуудалтай холбогдуулан саатуулсан гэх мэдээллийг өгч байгаа юм.