Төрийн хэтэрсэн оролцоо хувийн хэвшлийг яаж дампууруулдгийн тод жишээг “Изинис Эйрвиз” харуулсан. Дээрээсээ татаастай “МИАТ”, дэргэдээсээ түшүүлдэг “Хүннү Айр” хоёрт аргагүй нам даруулсан. Дотоод нислэгийн гологдсон чиглэлийг түүж ниссээр энэ компани эцэсдээ өвдөг сөхрөв. Харин хамгийн ашигтайг нь нөгөө хоёр компани төрийн дэмжлэгтэйгээр булаан авсан. МИАТ-д “үндэсний агаарын тээвэрлэгч” гэдэг цолыг