Өглөө үүр хаяарах үед эмгэн эртлэн босч, цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа. Хүү минь одоо ч ирэх дөхсөн дөө? хэмээн уужран бодоод тэнгэрийн хаяаг саравчлан харахад. Алсад уулс бууралтаж харагдана. Эмгэн бөгтөгнөн алхсаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулуун дээрээ ирэхэд өчигдөр үдшийн өргөсөн