Хуучирч муудсан гүүрэнд анхаарлаа хандуулахгүй бол хэзээ мөдгүй нурж хэн нэгнийг хохироож мэдэхээр болжээ. Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын урдуур урсдаг Идэр голын гүүрний тулгуур хугарчээ. Энэ сарын 12-нд 25 тоннын даацтай “Хово” маркийн хүнд даацийн автомашин гүүрээр гарах үед дунд хэсгээрээ хотойсон байна. Үүний дараа трактор гарсны улмаас нэмж найман тулгуур нь