Европт дайны гал унтарсны дараа 1945 оны наймдугаар сарын 10-нд ЗХУ, нэг хоногийн дараа манай улс Японд дайн зарласан билээ. Квантуны армийн өвөрмонгол цэрэг эрс ахан дүүсийнхээ өмнөөс байлдахгүй гэж ЗХУ, БНМАУ-ын удирдлага үзэж байсан ажээ. Тэгээд ч маршал Х.Чойбалсан Японы эсрэг байлдааны ажиллагааг нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой чөлөөлөх