Зуны налгар өдрүүд дуусч, түм түжигнэж, бум бужигнасан энэ үеэр хачин жигтэй явдлууд мэр сэр гарч байна. Үүний нэг нь өөрийгөө “хунтайж” хэмээн өргөмжилсөн П.Даваанямын үйлдэл байлаа. Тэрээр энэ сарын 4-ны өдөр академийнхаа байранд нэгэн ёслол үйлджээ. Тэрээр Тристан Батори Эксед Шомлье хэмээх Европ эрхмийг академийнхаа гишүүнээр өргөмжилж, “Гэрэгэ диплом” гэгчээ