Сүүлийн 20 гаруй жил зүрх судасны өвчин, тархи, нугасны өвчин ихэссэн нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон асуудлуудын нэг болоод байна. Зүрхний өвчнүүдийн дотор атеросклероз хэмээх өвчин нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Атеросклероз нь архаг явцтай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг юм. Энэ