Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манай улсын ДНБ гурав дахин өссөн байдаг. 1990-ээд оны үеийг бодвол Монголын эдийн засаг чамгүй хэмжээнд өссөнийг мэднэ. Гэвч “зээлийн хүү” гэх харанга ард иргэдийг туйлдуулсан хэвээр байна. Зээлийн хүү өндөр байсаар байгаагийн шалтгааныг тайлахад Монголын эдийн засгийн түүхийг эргэн санах учиртай. Монгол Улс зах зээлийн эдийн