Зуслангийн газрыг ирэх есдүгээр сараас өмчлөхөөр албаныхан бэлтгэлээ базааж эхэлсэн тухай Хотын захиргаанаас саяхан мэдээлсэн. Таван байршилд хаягжилт хийж өмчлүүлэхэд бэлэн болсон ч Жигжид зусланд газрын маргаантай байгаа учраас тэнд өмчлүүлэх асуудлыг түр хойшлуулсан гэсэн юм. Бид Жигжид зусланд газрын ямар маргаан дэгдээд иргэд газраа өмчлөх боломжгүй болсон талаар сурвалжиллаа. Албаны