Гунигтай байна. Уншигчдадаа ийм таагүй мэдээ дуулгаж, санаанд багтамгүй заль мэх дэлгэхээр, хаана, юунаас эхлэх учраа олж ядан суугаадаа харамсаж байна. Манай сонин 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн №214 (3,168) дугаартаа “Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж" сурвалжилга, нийтлэл уншигчдадаа хүргэж байсан билээ. Манай нийтлэлийн дараа зургаан хүүхэдтэй, 35-тай