Дүрвэгчдийг дэгээдсэн зураглаачийг шийтгэжээ
БУДАПЕШТ. /ВВС/. Унгар-Сербийн хил орчимд дүрвэгчдийг өшиглөж, дэгээдэн унагаасан телевизийн зураглаачийг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр яллажээ.
Петра Ласло гэдэг зураглаач эмэгтэй бичлэг хийж байх үедээ бяцхан охин, хүү хоёрыг өшиглөж, дараа нь хүүхдээ тэврээд гүйж явсан эрэгтэйг дэгээдэж унагасан байна.
Ласлогийн энэ үйлдлийг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсаны дараа “N1TV” телевизийн сувгийн удирдлага түүнийг ажлаас нь халсан юм.
Зураглаач
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл