Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хөндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа өрсөлдөх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ. Тэдгээр асгат өндөр уулын хоорондуур урсах нарийхан голын хөвөөнд орших нэгдлийн төв орчим тоос манарах нь олон хvн цугласны шинж