Зун бол тухайн жилийн хамгийн сайхан үе. Энэ үеэр хүмүүс ихэвчлэн амарч алжаалаа тайлан, хаа нэгтээ аяллаар явж, голын усанд сэлэн биеэ наранд шардаг. Нэг ёсондоо бие организмынхаа өвлийн бэлтгэлийг хийдэг гэхэд болно. Гэсэн хэдий ч  сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс хамаараад зун бороо хур багатай, их хуурай халуун болох болсон.