Зохиолч Соёлт Г. Баярсайхан: ХӨРӨНГӨ /өгүүллэг/
Болороо хүүгийнхээ уйлах чимээгээр сэрэв. Даарч байна гэж жигтэйхэн. Хүүгээ үнсэхэд жаахан намтгар хамар нь цэв мөс болчихож. Хөнжил орлох нэг муу адялныхаа үзүүрийг хүүгийнхээ хамрыг хүртэл татан хучлаа. Хүү минь удахгүй дулаан орно. Хоёулаа ганц сар тэсэхэд л урьтай залганаа хэмээн зөөлхөн хэлэхдээ хоолой нь аргав. Түүний нулимс дуусчээ.
- Categories: Уран зохиол (20)