Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Орос улстай холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсан бол сүүлийн өдрүүдэд Америкийн Ерөнхийлөгчтэй холбоотой дахин нэг дуулиан газар авах боллоо. Дональд Трамп 2020 оны сонгуульд өөртэй нь ширүүн өрсөлдөж магадгүй байгаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг "нээнтгэнд оруулах”-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг шалгаж өгөх хүсэлтийг