07:20 цаг: Замын-Үүд өртөөн дээр галт тэрэг дуут дохиогоо хангинуулсаар ирлээ.Цас бургасан өглөөний часхийсэн жаварт даарч, гутлын улыг товшиж зогссон хүмүүс ямар нэгэн юмнаас үргэсэн мэт гүйлдэж эхлэв. Төд удалгүй галт тэрэгний хаалга онгойж,яарч сандарсан хүмүүс цувна. Ачаатай нь ачаагаа үүрээд, авч яваа цүнхтэй зүйлээ даахгүй нэгэн нь газарт чирч гулдарсаар