Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит бус Хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар ярилцан, тогтоолын төслийг дэмжив. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ асуудлаар илтгэл танилцуулав. Тэрбээр нийслэлийн автозамын хөдөлгөөний нягтралыг бууруулахад нөлөөлөхүйц 12 төрлийн багц арга хэмжээ судлан бэлтгэснээ онцлов. Тодруулбал