Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод өглөө ажилдаа гарахад, орой гэртээ ирэхэд хүмүүсийн үнэтэй цагийг үрж, духны арьсыг үрчийлгэдэг замын түгжрэл гэж улиг болсон хэрнээ ужгирч буй асуудал байна. Уур барсан замын түгжрэлийг багасгах гэж хотын захиргаанаас зарим ажил хийж байгаа ч дорвитой үр дүн гарч, зам сийрэгжихгүй л байна.