Засаг солигдсоны дараа Автотээврийн газар, Төмөр замын газар, Авто замын газар хэмээх 3 агентлагийг татан буулгаж, тэнд ажиллаж байсан зарим хүнийг Зам тээврийн яаманд томилсон. Энэ үеэр Автотээврийн газарт удирдах алба хашиж байсан Б.Жаргалыг төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл тоон яамны Зам, Тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар томилсон байх юм.