Хуучин цагт урлаг, соёлын оддод гэр бүлийн тогтворгүй, архичин гэсэн нэр хаяг зүүж, гавьяа шагналаас нь хасдаг байсан билээ. Олон түмэн сайхан дуулсан, сайхан авьяастангууд руугаа архи барьж очин дайлах нэрээр амьдралыг нь үрдэг байсан цаг хэдийнэ өнгөрч, шинэ залуу уран бүтээлчид архи, хөнгөн явдлаасаа илүү гадаад үзэмжиндээ анхаардаг болжээ.