Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч их аварга, асашёорү Д.Дагвадорж тэргүүтэй бусад холбоодын албаны хүмүүс Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.   МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө завшсан, төрийн өмч шамшигдуулсан хэргээр энэ оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсч байсан. Гэсэн ч Өршөөлийн