Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн  21:30 цагт газар хөдлөлт мэдрэгдсэн талаар  Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээллээ. Газар хөдлөлт 3.7 магнитутын хүчтэй байсан бөгөөд орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохирол гараагүй талаар аймгийн удирдлагууд мэдэгджээ.