Ерөнхий сайд өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд  ажиллав. Засгийн газраас Физикийн лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутаг, нийслэлийн сургуулиудад өгч байгаа билээ. Энэ хүрээнд тус сургуульд уг тоног төхөөрөмжийг гардуулж,  шинэ лабораторид туршилт хийхтэй танилцсан юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагчдад уг лабораторийн тоног төхөөрөмжийг танилцуулахын зэрэгцээ физикийн хичээл заав. Ийнхүү дэлхийн жишигт