Энэ долоо хоног улстөрийн үйл явдлаар дүүрэн халуухан долоо хоног байлаа. Мөн түүхэндээ МАН-ын анх удаа өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулсан харамсалтай үйл явдал болов. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо түрүүчийн долоо хоногт энэхүү асуудлыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.