Сүүлийн үед олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн. “Бодлын хулгайч”, “37-р точка” кинонд тоглосон, дуучин, жүжигчин Б.Батмэнд мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 17-нд хүлээн авч, хянаж байна. Хурлын тов одоогоор зарлагдаагүй байгаа аж.