Германаас ирсэн жуулчдыг тээвэрлэн явж байсан жуулчны автобус Португалийн Мадейра аралд осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Ослын улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн. Амиа алдагсдын 17 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй" гэж Аврах албанаас уламжлав. Автобусанд зорчиж явсан иргэд бүгдээрээ Герман улсын иргэн ба ослын дараа Португалийн Ерөнхий сайд Антонио Коста, Германы Канцлер Ангила