Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөхтэй ярилцсан юм. Нэгдэл, аймгийн сайн малчин болж алдаршиж явсан үе, 300 эмнэг сургаж байсан бахдам өдрүүд, чөлөөт бөхийн шигшээ багт ороод олимп, дэлхийн дэвжээнд хүч сорьсон мартагдашгүй мөч, гурван жилийн