Хэт халуунд сэрүүцэх гэсэн иргэд гол усанд орж байгаад осолдож амиа алдах хэрэг гарсаар байна. Тиймээс онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас ард иргэдэд хандан гол усны аюулын сэрэмжлүүлэгийг байнга гаргаснаар байна. Өчигдөр гэхэд орон нутагт хоёр иргэн усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн