УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтээ ерөнхий аудитор А.Зангадад тавилаа. Өөрөөр хэлбэл, энэхүү 50 тэрбум төгрөг Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил,