Tag : Ерөнхийлөгчийн сонгууль

М.Ходорковский Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байна

c26f476dec5a83ecbig
ЮКОС компанийн экс тэргүүн Михаил Ходорковский Францын “Лэ Монде” сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай өөрийн санаа бодлоо илэрхийлжээ. “Та энэ хямралын үед Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөд бэлэн байна уу” гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Шаардлагатай гэж үзвэл өрсөлдөхөд бэлэн. Гэхдээ энэ боломжийг судалж байна” гэжээ. Михаил Ходорковский “Би улс орноо хөгжүүлэхийн

Сонгогчдын ирц орон даяар 16.61 хувьтай байна

4b3744b74522221f7c848102939de589_L
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаарх эхний мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос сэтгүүлчдэд өглөө. Өглөөний 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 16,61 хувьтай байна. Зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хөдөө орон нутагт 16,74 хувь, нийслэлд 16,45 хувьд хүрчээ. Дор, ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг аймаг тус бүрээр нийтэлж байна: № Аймаг, дүүрэг 10.00 цаг /хувиар/ 1 Архангай 12,5 2 Баян-Өлгий 10,1 3 Баянхонгор 16,36 4 Булган 17,21 5 Говь-Алтай 19,25 6 Говьсүмбэр 21,95 7 Дорноговь 13,1 8 Дорнод 17,25 9 Дундговь 13,46 10 Завхан 19,82 11 Өвөрхангай 20,94 12 Өмнөговь 23,32 13 Сүхбаатар 16,84 14 Сэлэнгэ 16,4 15 Төв 17,88 16 Увс 16,02 17 Ховд 18,01 18 Хөвсгөл 14,32 19 Хэнтий 12,06 20 Дархан-Уул 20,53 21 Орхон 18,31 НИЙСЛЭЛД: 22 Багануур 19,33 23 Багахангай 22,36 24 Баянгол 18,22 25 Баянзүрх 17,53 26 Налайх 19,32 27 Сонгинохайрхан 12,6 28 Сүхбаатар 15,53 29 Хан-Уул 17,74 30 Чингэлтэй 17,58   Я.Баяр /Монцамэ Агентлаг/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-ХАР ба ЦАГААН

5fa5030b734118fbec8cca20fbd22fcc
Монгол орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн сурталчилгаа явагдаж байна.  Дөрвөн жил тутам монголчууд маань ийн хийрхдэг уламжлалтай. Улс орны аливаа асуудал болон шийдвэр хүлээн шил шилээ дарах асуудлууд ч энэ өдрүүдэд "таг зогсдог" хэмнэлтэй.  Хүмүүс  зөвхөн сонгуулийн дүнг л хүлээж, үүний дараа байдал хэрхэн өөрчлөгдөхийг таамагладаг  сэтгэхүйтэй. Хүмүүсийн

Залуусаа могой бүү барь…

Саяхан Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг шоронд орсон мэдээ уншаад өр өвдөв. Тэгээд үүнийг бичиж байна. Ямар ч гэсэн Залуус Та нарт сургамж болог… 2001 оны үе юмсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг үе дуусав. Дахин сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди багаа шинэчлэн бүрдүүлж улс төрийн зөвлөх Б.Даш-Ёндон Болгар руу элчингээр явав. Шинэ зөвлөх

Ерөнхийлөгчийн сонгууль гадаад дахь монголчуудын эх оронч үзлийн илэрхийлэл болох ёстой

bd69f31cb306fd21big
Өнгөрсөн жил түүхэнд анх удаагаа саналаа өгсөн гадаад дахь монголчууд удахгүй бас нэгэн түүхэн мөчийн гэрч, оролцогч болох гэж байна. Даяаршиж байгаа дэлхийн хувьд хүн ер нь хаа оршин сууж, ямар улсад сурч хөдөлмөрлөж байгаа нь сонин биш, аль улсын иргэн бэ гэдэг л тодорхойлох гол хүчин зүйл болдог аж.

Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан СЕХ-оос аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. Сонгуулийн хуулиар бол улс төрийн намуудын төлөөлөл сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд болон ажиглагчаар адил тэгш оролцох ёстой. Гэтэл энэ зарчим алдагдаж, аймгуудын сонгуулийн хорооны бүрэлдэхүүний 80 хувь нь АН-аас санал болгосон хүмүүсээс бүрджээ. Энэ нь хууль

Эмч, бөх, сэтгүүлч гурав Ерөнхийлөгчийн сонгуульд “хүч үзнэ”

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эцэслэн тодор­лоо. Өнгөрсөн амралтын өд­рүүд болон баасан гарагт пар­ла­ментад суудалтай үлдсэн гурван нам болох ИЗНН, МҮАН, МАХН албан ёсоор хурлаа хийж, энэ сонгуульд ямар байд­лаар орох вэ гэдгээ шийд­вэрлэв. Таамаглаж байсанчлан  МҮАН дангаараа, эвсэл болж орсон намтайгаа ч тохиролцоо хийсэнгүй. МҮАН-ынхан энэ сонгуульд АН-ын нэр дэвшигч

Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх нийтээрээ амрах хэрэгтэй юу?

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/-ын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн асуулт асуув. Тэрээр асуухдаа: “Машинаар тоолох тухай мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд  өг гэж УИХ-ын дарга З.Энхболд үүрэг болгосон тэр яасан

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг нэг л хүнд зориулжээ

Засгийн эрх баригч намын гишүүдийн оролцоотой өргөн баригдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль санаачлагчдын хүссэнээр батлагдвал Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 21 аймаг, 200 гаруй сумынхантай 35 хоногийн дотор амжиж уулзах гэж үйлээ үзэх бололтой.     Хоногийн газрыг цагт, цагийн газрыг хэдэн минутад туулах хурдан "хүлэг"- ээр зорчихгүй бол сонгогч олонтойгоо биечлэн

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын дундуур болно

УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан уг хуулийн төслийг боловсронгуй болгохоор парламентад суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулагдсан юм. Зургаа дахь удаагаа Төрийн тэргүүнээ сонгох монголчуудын сонгуулийн боловсролд нэмэр болохоор парламентын түвшинд хэлэлцэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам ялах вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирж хаалга тогшиж байна. Энэ удаагийн сонгуулиас  ард түмэн урьд урьдынхаас илүү ихийг хүсэн хүлээж байгаа. Учир юу вэ гэвэл ард түмэн жинхэнэ удирдагчийг л хүсэж байгаа. Улс орноо өөд нь татаад аваад явах тэр л удирдагчийг хүсэн хүлээж байна. Улс орон хямран доройтож, ард түмэн