Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.   Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг