2012 оны сонгуулиар нам нь ялагдмагц МАН-ын томчуудаас УИХ-д сууж чадаагүй нэлээд хэдэн нөхөр харь орныг зорьсон. Экс генсек Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуульд судлаач багшаар ажиллаж байгаад сонгуулийн чимээнээр саяхан эх орондоо ирж, нэг л мундаг ардчилсан үзэл, зарчим ярьдаг хүний дүр эсгэж шоудах болов. Түүний өмнө тус