Л.Пүрэвсүрэн: Бусад яам, газруудаас томилж, очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг Дипломатчид голдуу нэр холбогддог контрабандын хэрэг Украины Дьяково боомтын бичлэг цахим ертөнцөд цацагдсанаар дахин сөхөгдөв. Тус боомтоор Монгол Улсын хоёр дипломатч 29 мянга 145 хайрцаг тамхи хууль бусаар гаргах гэж завдсаныг тус улсын гаалийнхан илрүүлж саатуулж буйг бичлэгт өгүүлсэн.