Арваад жил ханийнхаа нутаг Сэлэнгэ аймагт гэр бүлээрээ аж төрсөн МУГЖ Д.Гүрсэдийг тайз дэлгэцийн бүтээлд харагдахаа больсноос хойш таалал төгссөн хэмээх хүртэл цуу яриа дэлгэрч байв. Харин тэрбээр энэ хугацаанд урлагаа орхилгүй хөдөөх театрт чуулгын найруулагчаар ажилласан бөгөөд хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр хотод эргэн иржээ. ”Говийн зэрэглээ” ки­нонд тоглосон