УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарсан тухай мэдээлэл ikon.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна. Мэдээлэлд өгүүлснээр  хүчиндүүлсэн гэх бүсгүйн биеэс илэрсэн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан гэсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос  зөвшөөрсөн шийдвэр өнгөрсөн оны сүүлийн сард гарсан бол өнөөдрийн тухайд шинжилгээний хариу гарсан аж.