“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
"Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх бүхий албан тушаалтан болох Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Бодьцэцэгийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Түүнийг дээрх компаниас зарласан тендерийг будилаантуулж, МАН-аас нийслэлийн ИТХ-д сонгогдсон нэгний хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон тухай гомдол тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс гаргасны дагуу ийнхүү шалгаж эхэлсэн юм
- Categories: Хүмүүс (13)