Нар дагаж өнгө нь жавхааждаг хээнцэрхэн цэцэг шиг Намба төгөлдөр ялдамхан дөчин настай бүсгүй Найраг хөглөж онгод бадраах уран шидтэй Намжирдах нь хүртэл сэтгэл булаам дөчхөн настай бүсгүй Харцанд нь гуниг үгүй дөлгөөхөн ч бардамхан Хат сууж хэрсүүжсэн дөчин настай бүсгүй Хайрын болзоонд уриад дарс тулган дотносмоор Халуухан янаг дөчхөн настай бүсгүй Одод зүүрмэглэсэн шөнийн арван тавны саран