Хуучнаар Налайх, Багахангай дүүргийн шүүх яаж шинэчлэгдсэнийг, тэнд шүүхийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг нүдээр үзэн мэдэж, олон нийтэд хүргэх зорилго минь. Бид 4 дүгээр шүүхээр зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанд суусны дараа ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид очиж