НЬЮ ЙОРК. /Ёнхап/. АНУ-ын Нью-Йорк хотод цуврал дээрэм үйлдсэн хэрэгтэн үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрүүлэх шийтгэл сонсчээ. Нью-Йорк хотын Бруклины дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сард угаалгын газар, ресторан зэрэг олон нийтийн газарт нийт 12 удаа цуврал дээрмийн хэрэг үйлдсэн Роберт Костанд 68 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.