УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжлэг авч  чадсангүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан  хуулиар  тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын