Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр