“Forbes” дэлхийн хамгийн баян эмэгтэйг нэрлэжээ
“Forbes” сэтгүүлээс энэ онд гаргасан дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L`Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаз Бетанкур Майерс тэргүүлжээ. Түүний хөрөнгө 49.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Бетанкур Майерс нь үсний будаг зохион бүтээгч, "L`Oreal" компанийн үүсгэн байгуулагч Эжен Шуллерын ач охин юм. Майерсболон түүний ойрын хамаатнууд "L`Oreal" компанийн 33 хувийг эзэмшдэг аж. Өнгөрсөн жил Майерсын хөрөнгө 7.1 тэрбум ам.доллараар өсжээ.
“Forbes”
- No comment
- Categories: Шар мэдээ (12)